Ч.Улаан: Стандарт бус гэдгээ мэдсээр байж хамтарч ажилласан нь зохисгүй
2008.01.01

Ч.Улаан: Стандарт бус гэдгээ мэдсээр байж хамтарч ажилласан нь зохисгүй

УИХ-ынгишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган эхэлснээс хойш та цөөхөн харагдсан. Гишүүдийн бүртгэлд гадаадад томилолтоор яваа гэсэн байна лээ. Ямар ажил амжуулав даа?

-УИХ-ын намрын чуулганы завсарлагаар хэд хэдэн хуулийн төсөлд ажлын хэсэг ахалсан.Төсвийн нэгдсэн төлөвлөлтийн тухай хууль, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслүүдэд ажиллаж байна. Олонулсын байгууллагуудтай хамтарч, бусад улс орнуудын жишиг, туршлагыг судалж гадаадад.Томилолтоор ажиллаад ирлээ. Манай эдийн засаг, санхүүгийн байдал хурдтай өөрчлөгдөж байна. Эдийн засгийн цар хүрээ тэлж байна. Төсөв, санхүүгийн орлого, уул уурхай, ашигт малтмалын орлоготой холбоотойгоор богинО хугацаанд нэмэгд-сэн. Эдийн засгийн эрс сэргэлтээс шалтгаалж, бусад улс орнуудад "Голланд өвчин" гэж нэрлэдэг дэлхий дахинаа сэрэмжлэх үзэгдэл бий болсон. Эдийн засаг огцом тэлж, тэр хүрээнд орлого, зарлага нь нэмэгдэхийн хэрээр төсвийн тэнцвэрүүд алдагдаж, зарлага ихээхэн нэмэгдэж, төсөв санхүү нь хэрэгцээгээ даахгүй эргээд сүйрэл учирсан гашуун туршлага бусад орнуудад бий. Энэ нөхцөл, байдлаас яаж сэргийлэх вэ гэдгийг оновчтой зөв хуульчлах ёстой юм.Тиймээс гадагшаа явах, туршлага судлах шаардлага гарсан. Өнөөдөр манай уул уурхайн салбар хурдацтай хөгжих ирээдүй тодорхой харагдаж байгаатай холбоотой гаднаас хөрөнгө оруулалт ихээхэн орж ирж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал ч Монгол руу хандсан. Дотооддоо ямар байна гэвэл. эдийн засгийн түргэн өсөлтөд хэт их найдсан, зөвхөн үүнийг гол болгосон иж бүрэн бодуулж чадахгүй байдал түрүүчээсээ харагдаж эхэллээ. Бүгд л уул уурхай гэнэ. Гэтэл цаана нь эдийн засаг олон салбартай. Хоорондоо харилцан уялдаатай, тэнцвэртэй хөгжиж байж улс орон хөгжих ёстой. Тэгэхгүй бол зөвхөн ганц нэг бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засаг туйлын үр ашиггүй, нөгөөтэйгүүр эрсдэлд өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор ажлын хэсгүүдийг ахалж ажилласан. Хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

-Улсын төсөв байнга шүүмжлэлдагуулдаг. Одоо ч гэсэн улсын төсөв цоорхойтой болсон, алдагдалтай төсөв баталсан талаар хэл ам тасраагүй байна. Та хууль батлалцсан гишүүдийн нэг, нөгөөтэйгүүр Төсвийн нэгдсэн төлөвлөлтийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, эдийн засагчийн хувьд улсын төсөв ямар болсон гэж үзэж байна?

-Ний нуугүй хэлэхэд улсын төсвийн байдал амаргүй байна. Яагаад амаргүй байна гэвэл, орлого нэмэгдсэн. Гэхдээ түүнээсээ хурдацтайгаар зарлага нэмэгдчихсэн. Энэ жилийн төсөв гэхэд арав гаруй хувийн алдагдалтай батлагдсан. Алдагдлыг хаах эх үүсвэр тодорхойгүй. Түүнийг олох талаар дөрвөн сарын хугацаанд ажилласан ч тодорхой итгэл, найдвар төрүүлэхүйц хэмжээний ахиц дэвшил гарсангүй. Улсын төсөв эргээд зарлагаа даахгүй төлөв байдал руу орчихлоо. Үүнийг манай ард иргэд бүгд мэдэж байгаа. Тухайлбал, Хүний хөгжил сангаас олгогдож буй санхүүжилтийн асуудал байна. Анх төсөв батлахдаа л Таван толгойн орд газрыг ашиглана, тэндээс урьдчилгаа төлбөр, санхүүгийн дэмжлэг авч байж шийднэ гээд баталчихсан. Өнөөдөр энэ ажлын явц ямар байна вэ. Ямар ч эх үүсвэргүйгээр зарлага биччихсэн байдаг. Гэтэл зарлага гараад эхэлчихсэн. Ард иргэд сар тутам 21 мянган төгрөгөө авч байгаа. Орлого тэр хэмжээгээр орж ирэхгүй байгаа шүү дээ. Ийм байдалтайгаар ирэх тав, зургадугаар сард 21 мянган төгрөгийн өгөх тухайд томоохон асуудал үүсэж мэднэ.

 21 Мянган төгрөгийн хишиг эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж эхэллээ

-Санхүүжилт байхгүй учраас Хүний хөгжил сангийн мөнгийг өгч чадахгүй.Тиймээс ямар нэгэн  байдлаар зогсоох байх гэсэн хардлага оргүй биш гэсэн үг үү?

-Зөвхөн зогсоох бус эдийн засаг, санхүүгийнхээ тогтворжилтийг эвдэх, цаашид эдийн засаг, санхүүгийн хямрал руу түлхэх нөхцөл байдал үүсэх нь. Нөгөөтэйгүүр ямар ч хамаагүй үнээр орлого олж хувь, хишгээ өгнө гэвэл магадгүй урт болоод дунд хугацаанд улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. Гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүс манай эдийн засаг хүндрэхийн хэрээр нөхцөлөө чангаруулах гэх мэт сөрөг үр дагаврууд гарахыг ч үгүйсгэхгүй. Ямар ч хамаагүй үнээр мөнгө олно гэвэл магадгүй гадны хүний аманд багтах, түүнээс болж улс орны эрх ашигт төдийлөн нийцээгүй шийдвэр гаргах байдал руу түлхэж болзошгүй. Ийм эгзэгтэй нөхцөл байдал бий болчихлоо.

-Энэ байдлаас гарах гарц бий юу.Тухайлбал, өнгөрсөн жил төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан шүү дээ?

-Голланд өвчний шинж тэмдэг манай эдийн засагт тод илэрч байна. Энэ байдлаас сэргийлэх арга механизмыг бид өнгөрсөн жил ярьж байгаад хийсэн.Төсвийн тогтвортой байдлын хууль санаачилж батлуулсан.Хуулийн ажлын хэсгийг би ахалсан. Энэ хууль олон улсын байгууллагуудаас ч нэлээд дэмжлэг авсан юм. Голланд өвчин, эдийн засгийн хэт өсөлт халалтын сөрөг үр дагаврыг зохицуулах боломжтой хууль гэж үнэлэгдэж байгаа. Харамсалтай нь энэ жилээс эхлэн хуулиа хэрэгжүүлэх бодит алхмуудаас бага багаар холдсоор хэрэгжүүлэхээсээ цааргалж эхэлсэн. Хуулиа зөв хэрэгжүүлсэн бол өнөөдрийн хүнд байдалд орохгүй байх бололцоо байсан. Өөрөөр хэлбэл улсын төсвийн алдагдал, тэнцвэржилтийн байдлыг анхаарах учиртай юм. Гэхдээ бас ч гэж арга тасарсан мухардмал байдалд орчихсон гэж үзэхгүй байна. Эрхзүйн орчныг боловсронгуй болгож, төсвийн нэгдсэн хуулиа баталж, холын бодолтой, нэгдсэн зохицуулалттайгаар цаашид үйл ажиллагаа явуулбал үүссэн нөхцөл байдлаас хүндрэл бэрхшээл багатай гарчих боломж бий гэж үзэж хуулийн ажлын хэсгүүдэд ажиллаж байна.

-Сүүлийн үед Тавантолгойгоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх асуудал анхаарал татаж байна. Ам нээсэн болгон иргэдэд ашигтай гэж байгаа ч сөрөг үр дагаврын тухай дуугарч байгаа хүн алга. Энэ талаар бодитой хариултыг эдийн засагчийн амнаас сонсмоор байна?

-Мэдээж Таван толгойнхоо орд газрыг ашиглаж, аж ахуйн эргэлтэд оруулж, түүнээсээ ард иргэддээ хувьцаа хэлбэрээр хувь, хишиг хүртээх нь зүйтэй. Үүнийг зөв бодлого гэж бодож байна. Зөв бодлогыг хэрэгжүүлэх арга механизмыг л харин зөв олох ёстой. Түрүүчийнхээ бий-болсон нөхцөл байдлаас дүгнэлт хийх учиртай юм. Өнөөдөр бид амаргүй нөхцөл байдалтай болчихлоо. Нэгэнт   хуримтлагдчхаад байгаа хүндрэл бэрхшээлийг зөв даван туулахгүйгээр дараачийн сайхан боломжуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй. Тэгэхээр энэ маань зарим хүмүүсийн ярьдагчлан мөн л нэг ээлжит дуулиан шуугиан, магадгүй ард иргэдийг төөрөлдүүлсэн эдийн засгийн хөөс маягаар яваад өнгөрөх вий гэсэн болгоомжлол байна.

Амласан л юм  чинь өгнө гэхээр “ Чөтгөрийн тойрог”-т орж мэдэхээр байна

-Улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалтаар ард түмнээ төөрөлдүүлэхгүй, ирэх сонгуульд оролцохдоо амлалт өгөхгүй гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг, Тавантолгойгоос хувьцаа эзэмшүүлэх бодлого сонгууль угтсан, мөн намууд санамж бичигт гарын үзэг зурахаас өрссөн амлалт гэдэг хэнд ч ойлгомжтой байна. Нэгэнт амласан учраас өгч л таарна, сонгуулиар ч бас түүгээрээ гул барин сурталчилгаа хийхийг үгүйсгэхгүй.Энэ талаар юу хэлэхвэ?

-Санамж бичигт гарын үсэг зурсан нь зөв эхлэл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол санаа бол эдийн засаг, санхүүгийн бодит байдлаас давсан бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байх явдал. Цаашид мөнгөний амлалт өгөхгүй гэж байгаа нь нэг алхам юм. Нэгэнт өгчихсөн байгаа амлалтаасаа яаж гарах вэ гэдэг бас нэг алхам. Цаашид алдаагаа давтахгүй байх үндсийг хуулиар тавиад өгчихсөн. Өнөөдөр бий болсон нөхцөл байдалдаа дүгнэлт хийх ёстой. болчхоод байна. Амласан л юм чинь юу ч хамаагүй өгнө гэвэл бид огцом хүнд байдалд орно. Хүмүүс "Чөтгөрийн тойрог" гэж ярьдаг даа, түүн шиг гарч болдоггүй тийм тойрогт орчхож мэдэхээр байдалтай байна. Тиймээс өнөөгийн байдалд дүгнэлт хийж Хүний хөгжлийн сангаас өгч байгаа санхүүжилтийг яаж үр дүнтэй болгох вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Бэлэн мөнгө өгөх нь ямар ч үр дүнгүй хэлбэр гэдгийг өнөөдөр ард иргэд ч ойлгосон, тиймээс шүүмжлэлд ихээхэн өртөж эхэллээ. Наад захын жишээ гэхэд л Хүний хөгжил сангийн хишгийг өгсөн өдөр эрүүлжүүлэх байрууд ачааллаа дийлэхээ байлаа гэж байна. Зарим хүн түүнийг архидалтын мөнгө гэж нэрлэж байна шүү дээ. Тэгэхээр сар бүр олгох нь зохимжгүй хэлбэр. Харин яаж бөөнд нь, хөрөнгө оруулалт хэлбэрээр урт хугацаанд ашиглахаар, иргэдэд үлдэцтэй байхаар олгох вэ гэдэг арга механизмуудыг одооноос бодож олж хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Тийм бололцоо бий юу.Түүний тулд юу хийх хэрэгтэй бол?

-Бидэнд бололцоо бий. Гэхдээ ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт хийх чиглэл рүү илүү анхаарах ёстой.

-Томилолтоос ирээд удаагүй ч сонин, хэвлэлхарж амжсан байх.Хам тарсан засагт багтсан хоёр намын гишүүдийн аль альнь Засгийн газрын мөрийнхөтөлбөрийг дүгнэх, ха риуцлага тооцож огцруулах асуудлыг ярих ёстойгэсэн байр, сууринаас хандаж байгаа нь анзаарагдаж байна. Гүйцэтгэх засаглалын ололт амжилтулс орны хөгжил, эдийнзасгийн үзүүлэлт, ард иргэдийг аж амьдралд гарсанахиц дэвшлээр тодорхойлогддог. Улс төрч, эдийнзасагчийн зүгээс хамтарсан Засгийн газарт ямардүн тавьж байгааг тань сонирхож болох уу?

-Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэх нь зөв л дөө.Гүйцэтгэх засаглал жил бүр УИХ-д ажлаа тайлагнаж дүгнэлтээ авч байдаг, ийм ч учиртай юм. Миний хувьд хамтарсан Засгийн газар анх байгуулагдахад хэдийгээр стандарт бус шийдвэр ч гэсэн Монгол орны эрх ашигт тустай, нэмэртэй арга хэмжээ болно байх гэж найдаж байсан. Гол нь зарчмын томоохон асуудлуудаа хэл ам, хэрүүл тэмцэлгүйгээр шийдэж, үүний үндсэнд цаашдын хөгжлийн үндэс суурийг тавих алхам бүрэлдэх юм гэж бодож дэмжсэн. Өнөөдөр эргээд харахад бидний анх хүсэн хүлээж байсан үр дүн харагдахгүй байна, Тэр ч бүү хэл, сүүлийн үед хамтарсан намууд, зарим талаар хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа . хүмүүс өөр байр, суурь илэрхийлээд эхэлчихсэн байна. Монголчууд амархан уйддаг, эцсийн үр дүнг нь үзэж чадалгүй байр, сууриа өөрчилдөг жишиг явж .байгаа байх. Үүнийг бид "Салон баавгайн үлгэр" гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ нэгэнт анх төлөвлөсөн үр дүнгээ өгч чадахгүй байгаа бол стандартын бус гэдгээ мэдсээр байж зууралдаад байх нь улс орны хөгжлийн эрх ашигт хэр ний-цэх бол гэж бодож байна. Тэгээд ч урт хугацаанд хамтарч ажиллах, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэл-гүй явцын дунд сэтгэл хоёрдоод "Орно", "Гарна" гээд байгаа бол ажил урагшаа явахгүй. Тэгээд ч сонгууль ойртчихлоо, одоо хүмүүсийн, намуудын, улс төрийн хүчнүүдийн мөн чанар харагдана. Нөхцөл байдлыг ажиглахад асуудлыг олон талаас ярьсан, хэлсэн нэлээд хурцадмал хэлбэртэй байх шиг санагдаж байна. Энэ байдал ажлын эрх ашигт ямар ч байсан сайнаар нөлөөлөхгүй гэдэгт дотроо харамсаж сууна.

-Та биднийг ярилцаж суух зуур гадаа "Гал үндэстэн" хөдөлгөөнийхөн-морьтойгоо төрийн орныг тойрон уухай хашгирах дуулдаж байна. Тэд Сүхбаатарын талбайг морины жүчээтэй адил болгочихсоныг харсан байх. Дотор нь сууж байгаа хүний хувь юу бодогдож байна?

-Сэтгэл эмзэглэж байна. Өчигдөр телевизүүдийн мэдээг харсан. Гол нь тэд байгалиа хамгаалах үүднээс байр, сууриа илэрхийлж байгаа юм билээ. Байр, сууриа илэрхийлж байгаа нь зөв. Гагцхүү үзэл, бодлоо илэрхийлж байгаа тэр хэлбэрийнх нь хувьд зөв гэж үзэхгүй байна. Ямар ч тохиолдолд төр, засагт үгээ хүргэх гэж санаа зовсон,санаа зовно гэдэг нь бий болсон нөхцөл байдлыг засаж залруулъя гэсэн үүднээс хандаж байна гэж ойлгож байна. Нөгөө талаас асуудлыг анхааралдаа авч нухацтай ярилцаж, боловсруулж хоёр тал хэл амаа ололцож, ингэснээр Сүхбаатарын талбайгаа морины жүчээ болгочихгүй ойлголцоод хамтраад асуудлынхаа төлөв хөөцөлдөх арга хэлбэрийг түргэн олоосой.Тэгэхгүйгээр нэг хэсэг нь энд дүлий дүмбэ шиг чимээгүй суугаад нөгөө хэсэг нь үзэл бодлоо илэрхийлж шаардлага тавиад ийм байдалтай хоёр талд байж болохгүй. Маш түргэн хугацаанд асуудлыг ярилцаж, нэгдсэн байр, суурьд хүрч хамтраад шийдэх нь зөв байх.

-Нэг асуулт байна. Ч.Улаан гишүүн усанд живж байгаа хүмүүсийг аварчхаад өөрөө улс төрд живээд чимээгүй болчихлоо гэсэн хардлага байна?

-Улс орон хэцүү, амаргүй байдал руу явж байхад бусадтай адил цээжээ дэлдэж, зарлага нэмэгдүүлж, популизм хийх хүмүүжил надад байхгүй. Асуудлыг сууриар нь шийдүүлэх юмсан гэж хуулийн төслүүдэд ажиллаж, бодлого боловсруулалцаж, судалж байна. Том том мөнгө ярьж, зарлага нэмэгдүүлж хашгирах бус үүсээд буй нөхцөл байдлыг яаж бэрхшээл багатай давах гарцыг тодорхойлохын тулд чимээгүй суух, судалж хийх ажил их байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.