-Зэсийн үнэ 4000-д хүрвэл Монгол улсыг хөгжүүлэх сан орлогогүй болно. Эрсдэлийн сангийн мөнгө хэвээр үлдэнэ. Хөрөнгө оруулалтад мөнгө нэмж тавихгүй болно. Хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө зэргийг өгөх эх үүсвэр багасна гэсэн үг. Улсын төсөв нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэг-дол ашиг дээр суурилдаг учраас хүндрэл гарахгүй байх...
-Төсвийн тодотгол одоогийн байдлаар онцгой албан татварын арван тэрбумаар буурч байна. Харин Эрдэнэтийн ногдол ашгийг заавал авах ёстой гэж байгаа учраас 25 тэрбумаар төсвийн орлого сайжирч байгаа мэт харагдаж байгаа. Гэхдээ энэ орлогыг авахад хүндрэл байна. Эрдэнэт үйлдвэр бол хоёр улсын хамтарсан үйлдвэр учраас өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, бидний төлөвлөсөн 109 тэрбумыг биш, 85.4 тэрбумыг олгох зохицуулалт хийсэн. Тэгэхээр одоо үйлдвэрийн ТУЗ дахин хуралдаж, 25 тэрбумыг ол-гох шийдвэр гаргах ёстой боллоо. Тус үйлдвэрийн 51 хувийг л Монгол улс эзэмшдэг учраас энэ нь баталгаатай эх үүсвэр гэж харагдахгүй байна.
Зарлага талдаа зургаа орчим тэрбум нэмэгдэхээр болсон. Гэхдээ энэ төрлийн зохицуулалтыг дотор нь хийх бололцоотой. Эрдэнэтийн 25 тэрбум орж ирвэл төсвийн тэнцэл нэмэх гарна. Орж ирэхгүй бол хасах 14 тэрбумын баланстай болно.
-Зэсийн үнэ 4000-д хүрвэл Монгол улсыг хөгжүүлэх сан орлогогүй болно. Эрсдэлийн сангийн мөнгө хэвээр үлдэнэ. Хөрөнгө оруулалтад мөнгө нэмж тавихгүй болно. Хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө зэргийг өгөх эх үүсвэр багасна гэсэн үг. Улсын төсөв нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ногдол ашиг дээр суурилдаг учраас хүндрэл гарахгүй байх.
-Монгол улсыг хөгжүүлэх сангаас зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалт жагсаалтаар батлагдаж байгаа хөрөнгө оруулалт. Халамжийн бодлогоо хоёр нам амласан учраас тодорхой хэмжээнд үргэлжлүүлээд байх бололцоотой. Үнэхээр бодитоор орлого орж ирэхгүй бол бид аль эх үүсвэрээс нь санхүүжүүлэх вэ гэдгийг харна. Нөгөө талаар нийгмийн халамжийн бодлого ямар маягаар үргэлжлүүлэх вэ гэдэг дээр бодлогын шинэ алхам хийнэ.
-Төсвийг батлах нь парламент талдаа, боловсруулах нь гүйцэтгэх засаглалд байна. Төсвийг ийм том, нүсэр болгож, зарлага нэмэгдүүлдэг үйл явц нь парламент талдаа явагддаг. Тэгэхээр СЯ-ыг буруутгахаасаа илүү бодлогодоо улс төрчид анхаарах ёстой. Сая урсгал зардлыг санхүүжүүлж орж ирж байгаа нь УИХ-ын хууль, тогтоол буюу Засгийн газрын тогтоолтой холбоотой юм.
Реформ хийх саналаа бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр баталсны дараа саналаа оруулна. Тэр санал дэмжигдвэл реформ хийгдэнэ. Гэхдээ манайд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол реформ гэхээс илүүтэй сон-гуулийн системийг л өөрчлөх хэрэгтэй. Гишүүд тойргоос хамаардаг сэтгэлгээтэй учраас улсын хөгжлийн талаар бодохгүй байна.