Урсгал зардлаа танлаа
Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны хуралд Сангийн сайд С.Баярцогт "Төсвийн тодотголын тэнцэтгэл" эерэг байхаар орж ирж байна.
Засгийн газар тодотголыг ашигтай хэлбэрээр оруулж ирсэн" хэмээн онцлов. Харин С.Бямбацогт, Ц.Дашдорж нарын гишүүд хөрөнгө оруулалтыг танасан болохоос урсгал зардлаа танаж чадаагүй. Хөрөнгө оруулалтыг танаж ашигтай мэт тодотгол оруулж ирж байгаа нь зохимжгүй гэсэн байр суурьтай байв.
Ємнє нь тєсвийн тодотголд зардал хэтрvvлж оруулдаг байсан бол энэ удаад тэнцлээ сайжруулж оруулсан. 2008 оны тєсєв батлагдсанаас хойш Засгийн газраас хэрэгжvvлж буй арга хэмжээг санхvvжvvлэх vvднээс 40.1 тэрбум тєгрєг зарцуулсан байна хэмээн С.Баяр ярилаа. Нийт орлогын 40 хувь нь урсгал зардалд ордог. Зардал хэмнэх нь улс тєрийн шинжтэй зvйл болоод байна. Тєрийн том албан тушаалтнууд єєрсдєє зардлаа хэмнэх санал, санаачилга гаргавал болох л юм. Тєсвийн тодотголд 70 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хасагдсан хэмээн сангийн сайд хэллээ.
С.Бямбацогт гишvvн улаан буудай, нефтийн vнэ дэлхий нийтэд буурч байгаа болохоор 34 хувьд хvрээд байгаа инфляци оны эцэст өөрөө 15 хувь хvртэл автоматаар буурна гэж vзэж байгаагаа хэлэхэд Ч.Улаан инфляци аяндаа буурна гэж байхгvй, бодлого хэрэгтэйг хэлсэн.