2008.10.14

Эдийн засгийн байнгын хорооныхон “бухимдлаа”

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хуралдлаа. Өмнөх парламентын үед зураг төсөлгүй 220 объектод хөрөнгө оруулах шийдвэр гаргачихсан байсан байжээ. Энэ нь гишүүдийг нилээд их бухимдууллаа.

Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр улсын төсвийн нийт тэнцэл 178 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан, харин Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө 100 гаруй тэрбум төгрөгийн илүү орлоготой байгаа юм. Энэ байдлыг цэгцлэх нь төсөвт тодотгол хийх бол¬сон нэг шалтгаан болохыг Сангийн сайд тайлбарлав.

Тодотголоор 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулсан нь хэмнэх бодлогын илрэл аж. Зураг төсөлгүй 220 обьектоос гадна зарцуулах хөрөнгийг нь баримжаа зургаар тооцоолсон хэд хэдэн төсөлд хөрөнгө оруулсан юм байна. Мөн тендер зарлагдсан хэрнээ үнийн өсөлтөөс болоод шаардагдах хөрөнгийн хэмжээг нэмэх хэрэгтэй болсон юм ч бий аж. Энэ бүхнийг тодотголоор зохицуулахыг хичээжээ.

Ингээд гүйцэтгэл нь удаан, зураггүй хэрнээ хөрөнгө төсөвлөсөн зэрэг обьектуудад оруулах хөрөнгийг буцааж, улсын төсвөөс санхүүжүүлэх 63 тэрбум төгрөгийн 60 гаруй төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан руу шилжүүлжээ. 34 хувьд хүрсэн инфляцийг бууруулж, тогтвортой болгохын тулд ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг 2.5-аас 0.5 хувь хүргэн бууруулсан байна.

Д.Тэрбишдагва гишүүн :
Яахаараа ямар ч зураггүй байхад хөрөнгө оруулах шийдвэр гаргачихдаг билээ. Улсын төсвөөр гүйцэтгэх байсан 63 төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх болж буй аж. Ноолуурын нөхөн олговорт бас уг сангаас 30 тэрбум төгрөг гаргах гэж байгаа. Он дуусах гэж байхад тэр 63 ажлыг хийж дуусах уу?

С.Баярцогт: Өнгөрсөн Засгийн газрын үед эхэлсэн ажил л даа. Зураггүй, тендер зарлаагүй байхад хөрөнгө оруулах шийдвэр гаргасан нь буруу байсантай санал нэгдэнэ. 2009 оны төсөвт ийм зүйл оруулахгүй. Ноолуурын тухай асуудлыг ч өмнөх Засгийн газ-рын үед өргөн барьсан. 60 тэрбум төгрөгөөр 63 төсөл хэрэгжүүлэх тухайд гэвэл эдгээрийн ажил нь одоо эхэлчихсэн байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг нь л улсын төсвөөс Монгол Улсыг хөгжүүлэх сан руу шилжүүлсэн юм.

Эдгээр обьект дотор “Үндсэн хуулийн цэцэд зориулж тусгай “ордон”. Нийслэлийн авто замын газраас нүхэн гарц барихад л нэг тэрбум төгрөг. Бүүр “Мон ген” гээд хувийн сургуульд спортын танхим барих гээд. Энэ чинь хувийн сургууль биз дээ?.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.