2008.10.14

Зэс

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа. Дэлхийн зах зээл дээд зэсийн үнэ 5500-5600 ам.доллар болтлоо унасаар байна.

Хэрэв энэ үнээрээ 20 л хоноход төсвийн тодотголд хийсэн тооцоог өөрчлөх шаардлагатай болох нээ. Төсвийн тодотголыг Сангийн яам зэсийн үнийг 6400 ам. доллар байхад нь тооцоолон хийжээ.

Хэрэв зэсийн үнэ одоогийн үнээсээ доошоо буух юм бол 2009 оны төсвийн төсөл ч ихээхэн өөрчлөгдөнө гэнэ. Нөгөө хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл бологсдын мөнгө гэх мэт нийтийн хангамжийг багасгах гэнэ.

Сангийн яам хэрэв зэс 5500-аас буувал зайлшгүй хасах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж байгаа бөгөөд удахгүй ЗГ-т танилцуулна гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.