2008.11.03
Вьетнамтай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна
Бүгд найрамдах социалист Вьетнам улсын ерөнхийлөгч Нгуен Минь Чиетын манай улсад айлчилал байгаа билээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт өчигдөр боллоо.
Уг чуулга уулзалтыг нээн Монгол Улсын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, БНСВУ-ын ерөнхийлөгч Нгуен Минь Чиет нар үг хэлж, мөн хоёр орны 160 бизнес эрхлэгч оролцлоо. Манай улсын зүгээс Вьетнамын газар тариалангийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг ихэд сонирхож байгаа юм байна.
Харин Вьетнамын зүгээс уул уурхайн олборлолт, тэр дотроо газрын тосны хайгуул, зам засвар, барилгын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.