2021.04.23
Г.Дамдинням: Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Газар, тариалан, төмс, хүнсний ногооны асуудлыг хууль болгож ярьж байгаад талархаж байна. Газар тариалангийн бүс нутгуудад 20-30 хувь ургац алдаад байгаа нь мал аж ахуйтай холбоотой байдаг.
Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ? Хуулийн хүрээнд үржлийн малыг оруулж ирэх асуудлыг хамтатгаж оруулж ирж болох уу? Энэ асуудал дээр миний хувьд зарчмын зөрүүтэй санал оруулж болно.
Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn