Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн замыг засварлах,  шинэчлэх ажил эхэлжээ
2021.04.23

Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн замыг засварлах, шинэчлэх ажил эхэлжээ

Тус чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу 60 км замыг засварлаж, шинэчилэх юм.

Уг ажлыг Зам тээврийн яамтай гэрээ байгуулж, “HKB international holding” ХХК гүйцэтгэж, зөвлөхөөр “ICT Sain Consulting” ХХК ажиллаж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийт 57.5 км замд их засвар хийхээс 40 км замыг суурь хучилттай нь солих, эвдрэл их гардаг хэсгүүдэд хөрс солих, ус их тогтдог газруудад ус давуулах даланг барьж, 56 цэгийн хоолойг шинэчлэх, 8 цэгт шинээр хоолой барих ажлуудыг гүйцэтгэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn