2021.04.26
“Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудал” төсөлд таны оролцоо шийдлийг бий болгоно
Шударга Ѳрсѳлдѳѳн Хэрэглэгчийн Тѳлѳѳ газарт ирж буй гомдлын дийлэнх нь нэг иргэний гэхээсээ нийтийг хамарсан, нийгэмд тулгамдаж буй асуудлууд байдаг тул тус газраас гомдол ирүүлсэн иргэний асуудлыг тухай бүрд шийддэг хэдий ч агуулга адил бүхий гомдлууд ѳѳр хэн нэгнээс ирсээр байдаг. Тиймээс асуудлыг нэг удаа шийдээд ѳнгѳрѳх биш, сууриар нь шийдвэрлэх нийгмийн шаардлага бий болсон.
ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар эдгээр суудалд анхаарлаа хандуулан иргэдийн дунд санал асуулга явуулж, мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлттэй нэгтгэн “Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудал”-ыг нэрлэн УИХ, Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр тѳслийг эхлүүлэн ажиллаж байна.
“Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудал” төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийг үр дүнд хүргэхэд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд шийдвэрт таны дуу хоолой тус дэм болох учиртай.
Төслийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудын нэг бол иргэдийн өргөн хэрэглээ болох ХҮНСНИЙ МАХ:
- Хүнсний махны зориулалтаар арилжаалах малыг зөвхөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалдаг болгох. Өөр ямар нэг байдлаар хүнсний махны зориулалттай малыг арилжаалахыг хориглох. /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад малыг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалахаар заасан./
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаагаар хүнсний махны зориулалттай малыг худалдаж авах эрхтэй арилжаанд оролцогч нь зөвхөн стандартын шаардлага хангасан мал нядалгааны газартай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх.
- Аймаг бүрд дор хаяж нэг стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулах тал дээр төрөөс дэмжлэг, тусламж үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох.
- Мал нядалгааны газраас зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх махыг зөвхөн стандартын шаардлага хангасан, зориулалтын, хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болгох.
- Махны худалдаа эрхлэгчид мал нядалгааны газартай аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж, эсвэл махны тээврийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж мах авдаг тогтолцоог бүрдүүлэх.
- Махны ил, задгай худалдааг хориглох, төрөлжсөн махны зах, худалдааны төв нь битүүмжлэлтэй хөргүүр дотроос махыг борлуулдаг болгох зорилго тавьсан байна.
Дээрх арга хэмжээг авсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх юм.
- Махны зах зээл өрсөлдөөний зарчмаар хөгжих боломжтой болно.
- Махнаас үүдэлтэй хэрэглэгч хохирох эрсдэл буурна.
- Хэрэглэгч стандартын шаардлага хангасан мах хэрэглэх боломжтой болно.
- Энэ салбар дахь далд эдийн засаг бүхлээрээ ил болж албан ёсны болно.
- Татварын орлого нэмэгдэнэ.
- Малчид малаа тодорхой төлөвлөгөө, тооцоотойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж, малчдын хѳдѳлмѳр эдийн засгийн эргэлтэд орох суурь бий болно.
- Зах зээлд эрүүл, цэвэр мах нийлүүлэгдэнэ.
Өнөөдөр Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод махны худалдаа, эрүүл ахуй, үнэ ханшийн талаарх бодит байдлыг дараах холбоосуудыг дарж үзээрэй.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn