Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал
Энэ долоо хоногт УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон оролцож, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийг гишүүдэд танилцуулалаа.
Уг илтгэлд нэгдүгээрт хүний амь явах эрхийг энэ тэргүүнд авч үзэжээ. Манай улс нь цаазаар авах ял ногдуулдаг 74 орны нэг нь юм. Гэхдээ Засгийн газрын цаашдын хөтөлбөрт цаазаар авах ялыг хасах талаар төлөвлөсөн юм байна. Цаазаар авах ялыг гүйцэтгэсэн он, сар, өдөр, шарилыг нь хаана хөдөөлүүлсэн зэрэг мэдээлэл нь улсын нууц.
Ялангуяа ар гэрийнхэнд нь ямар ч мэдээлэл өгдөггүй Энэ бүхэн нууц байдгийн улмаас иргэдийн дунд буруу мэдээлэл их байдаг. Энэ тухай зарим мэдээлэл нь заавал нууц байх хэрэггүй гэж үзжээ. Мөн хүний эрүүл орчинд амьдрах, зохистой хоол хүнсний асуудал үндсэндээ алдагсдан байна гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн шашин шүтэх, эс шүтэх эрх зөрчигдөж байгаа тухай илтгэлд дурдлаа. Манай улсад 342 шашны байгууллага бүртгэгдсэний 62 хувь буддынх аж. Ийм байгууллагыг бүртгэхдээ ИТХ-аас тогтоол гаргадаг байна. ХЭҮК-ынхон "Буддын шашнаас бусдыг нь бүртгэхдээ хүндрэл учруулдаг гэнэ.