2021.04.27
С.Одонтуяа: ЭМ-ийн ажилтнуудын дархлаажуулалт, сувилах тал дээр аян өрнүүлэх хэрэгтэй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо. Салбарынхан маань их сайн ажиллаж байгаа. Боломжид бус зорилтдоо тулгуурлан цаг алдахгүй ажиллаж байгаад талархаж байна.
ЭМ-ийн хуулийн 30.1, 2, 3-т заасан эрүүл мэндийн ажилтнууд гамшгийн үед дайчилгаанд ажилласан эмч мэргэжилтнүүдийн цалин, дэмжлэгийн талаар заасан байгаа. Энэ хуулийн заалтууд хэрэгжиж байгаа юу? Урамшуулал өглөө л гэдэг. Гэтэл тэр нь хийж байгаагаатай харьцуулахад юу ч болдоггүй.
Нэмэлт хүч дайчлах тал дээр өшөө сайн эрчимтэй хиймээр байна. Саяхан тэтгэвэртээ гарсан болон цэргийн эмч, сувилагч бий. Тэдгээрийг ч дайчлах ёстой.
Тусгаарлах байрны зардлыг эмнэлгийн ажилтнуудыг хувиасаа гарга гэж байгаа тухай олон захидал надад ирсэн. Албан үүргээ гүйцэтгээд тусгаарлагдаж байгаа хүнийг ингэж болохгүй биздээ?
ЭМ-ийн ажилтнуудын дархлаажуулалт, сувилах тал дээр аян өрнүүлж, сэтгэл санаагаар нь дэмжих ёстой. Зүгээр ажлаар нүдэх биш. Бүтэн жил ийм хүнд нөхцөлд ажиллуулж байгаа учраас улс нь энэ хүмүүсээ анхаарч, сувилдаг гэдгийг ойлгуулах ёстой. Энэ чиглэлд юу хийж байгаа вэ?"
Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn