Монголд Шатарын ордон барьж өгнө гэв
2009.02.04

Монголд Шатарын ордон барьж өгнө гэв

Бүгд Найрамдах Халимаг улсын ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал өндөрлөж өнөөдөр нутаг буцна. Халимагын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголд хийж байгаа айлчлалынхаа хоёрдох өдрөө буюу өчигдөр МҮЭСТО-д Монголын шатарчид, шатар сонирхогчидтой уулзалт хийлээ.

Тэрээр Халимагийн ерөнхийлөгчөөс гадна Олон улсын шатрын холбоо (РЮЕ)-ны ерөнхийлөгч юм. Түүний энэхүү айлчлал нь Монголын Шатарын Холбоонд ховорхон боломжийг олголоо.

1993 онд Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох тэр үед Халимагийн улс төр, эдийн засгийн байдал маш хүнд байжээ. Улсынхаа эдийн засаг, соёл, шашны хөгжлийг шатраас эхлэх нь зүйтэй бол гэж тээрээр бодож. 1993 онд гаргасан миний анхны зарлиг шатрыг хөгжүүлэх тухай байсан тухай  Н.Илюмжинов Халимагийн шатрын хөгжил дэвшил, үүх түүхийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм. 

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзахдаа нийт монголчуудад шатар заах тухай саналаа хэлсэн ажээ.  Ирэх хичээлийн шинэ жилээс монголын бүх сургуулиудад шатрын хичээл ордог болоход  бүх талын туслалцаа үзүүлнэ гэдгээ амлалаа. Мөн газрын асуудал шийдэгдвэл Улаанбаатар Шатарын ордон барихад бүхэл талаар тусална, бүүр ордон барих уран барилагчдыг хүртэл явуулна гэлээ.

К.Н.Илюмжинов “Монгол, Халимагууд их адилхан  царайтай. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Халимаг улсад айлчилж байхад манай хамгаалагчид яаж ялгах юм бэ гэж байсан. Тийм ээ, бид хөх толботой төрдөг, жартгар нүдтэй, адилхан зүс царайтай. Тэр үед би Монголчуудыг Халимагтайгаас ялгаж болно оо, бид илүү жартгар. Яагаад гэвэл 400 жилийн өмнөөс л монголчууд хэзээ ирэх бол гэж хүлээн саравчлан харсаар байгаад улам жартгар болчихсон юм" гэж байлаа хэмээн хууч хөөрлөө.
Дараа нь Кирсан Николаевич өсвөр үеийн улс, хотын АШТ-ий медальт тамирчидтай зэрэг тоглолт хийв. Тэрбээр цаг гаруй нийт арван өрөг наадсанаас нэг хожиж, нэг хожигдон, найм тэнцсэн юм. Түүнийг Монгени" сургуулийн зургадугаар ангид сурдаг, "Лидер" клубт хичээллэдэг Ү.Үүрийнтуяа гэдэг охин ялсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.