2021.05.12
Зам дагаж хөгжил ирнэ
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвөөр дайрч гарах Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай автозамын чиглэлийг өөрчилж Орхонтуул сумын Туул гол дээр барьж байгаа төмөр бетон гүүрийг ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв, Төв аймгийн Цээл, Угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрч Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбогдохоор Баруунбүрэн-Орхон туул-Цээл-Баянхангай чиглэлийн авто зам барих саналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт санал тавьж шийдвэрлүүллээ.
Баруунбүрэн-Орхон туул-Цээл-Баянхангай чиглэлийн 193 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөв боловсруулахад шаардлагатай 1,150,0 сая төгрөгийг 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болов.
Ингэснээр Сэлэнэ аймгийн томоохон 4 сум суурин газар хатуу хучилттай замаар холбогдож, үр тарианы тээвэрлэлтэд маш чухал ач холбогдолтой төдийгүй Сэлэнгэ аймаг руу богино хугацаанд аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм. Мөн тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол багасах гэх мэт эдийн засгийн олон ач холбогдолтой юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn