СӨХ-ны үйл ажиллагаа  шилэн боллоо
2021.05.12

СӨХ-ны үйл ажиллагаа шилэн боллоо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монгол улсад тулгамдаж буй 76 асуудалд анхаарал хандуулж, иргэдийн оролцоон дээр үндэслэн шийдэл хайж, хэрэгжүүлж байгаа. Энэ асуудлын нэг болсон СӨХ-ны үйл ажиллагаа шилэн боллоо.

Иргэдээс ШӨХТГ-т СӨХ-ны асуудлаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт, ус, цахилгаан тасалж байгаа тухай мөн дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ы үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг олон асуудлаар санал гомдол ирдэг.

Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэж иргэдийн СӨХ-д төлсөн мөнгө хаана, юунд зарцуулагддаг тухай иргэд хяналт тавих, гомдол өгөх, шийдвэрлүүлдэг байх энгийн хялбар хэрэглээтэй "ШИЛЭН СӨХ" апп-тай боллоо. Эхний ээлжинд СӨХ-ны Дээд зөвлөлийн гишүүн 900-н СӨХ тус апп-ныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

"ШИЛЭН СӨХ" апп-ны хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болж байгаа нь чухал асуудлыг шийдэж байгаа нэг шийдэл болж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn