Энэ жил төрийн цагаалга хийхгүй
Төрийн золголт Шиний нэгний өдөр 10.00 цагаас , Ерөнхий сайд, болон сайд нар Ерөнхийлөгчтэй золгосноор төрийн золголт эхлэхнээ.
Төрийн золголтоос өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Гандантэгчилэн хийдэд очиж, Мэгжид Жанрайсаг бурхан болон Очирдарь бурханд хүндэтгэл үзүүлээд, Үүний дараагаар Эзэн Чингэс хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн туг, сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх юм байна.
Төрийн золголтын дараагаар төрийн удирдлагууд өндөр настангуудыд очиж золголт хийхнээ.
Харин эдийн засгийн хямралтай холбогдуулан төрийн золголтын дараа жил болгон хийдэг “төрийн цагаалага”-ыг хийхгүй байхаар болжээ.
Харин битүүний өдөр Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойд зориулан бүтээсэн "Монголын нууц товчоо", “Төрийн их хан хуур”-ыг Төрийн хүндэтгэлийн шинэ өргөөндөө залж байрлуулах юм байна. Төрийн хан хуурт есөн эрдэнийг шигтгэсэн, хоёр талдаа эрдэнэсийн зүйлээр бөөлжиж байгаа хулганын зургийг бүтээсэн бөгөөд утга учрыг илтгэсэн хуур болжээ.