2021.05.12
Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох орон сууцны батламжийг есөн сувилагчид гардууллаа
Өнөөдөр Олон Улсын сувилагчдын өдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан сонгогдсон тойргийнхоо сувилагч нарт хүндэтгэл үзүүллээ.
Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч нарыг тэрээр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ хөнгөлөлттэй нөхцөлөөр 9 сувилагчид орон сууц олгох батламж гардуулсан юм.