2021.05.12

Хотын дарга өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд баяр хүргэж, гарын бэлэг өгөв

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж төрсөн өдөр нь тохиож байгаа сувилагч Б.Өнөрхүүд гэнэтийн бэлэг барьж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа. Мөн коронавирусээр өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн албан хаагчдад дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өглөө.