2021.04.14
Сүхбаатар дүүрэг байгуулагдсан өдөр тохиож байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 56 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэртээх 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний энэ өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигар Сүхбаатар район нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Тухайн үедээ 44 хороо, 19542 өрх, 96,6 мянган хүн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдсан аж. Харин 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй гэж хоёр хуваасан түүхтэй юм байна.
Тус дүүргийн ИТХ-ын дарга Бөхчулууны Энхболд дүүргийнхээ нийт иргэдэд баярын мэнд дэвшүүлжээ.