2021.05.25

П.Анужин: ЕБС-ийн Үдийн хоолыг шим тэжээлтэй болгож, сайжруулахын тулд 23,7 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо. 

Тайланг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа.

Дараа нь тэрээр санал, дүгнэлтээ хэллээ.

"Ажлын хэсэг байгуулагдан ажиллах хугацаанд холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласан. Тэр дундаа НЗДТГ идэвхтэй ажиллаж, шийдвэрүүдийг гаргасан.

Анхааруулах зүйл ч байна. Уг тогтоолын амин чухал зүйл бол хууль 9 сарын 1-ээс хэрэгжинэ. Хэрэгжилттэй холбоотой 23,7 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдээгүй байна. Хүүхдүүд сандал ширээ хувааж суух асуудал биш. Нийт сурагчид маань 1 аяга хоолноос хангалттай шим тэжээлээ авахуйц аяга хоол өгөх асуудал юм. Энэ чухал асуудал яригдаж байхад Сангийн яамнаас нэг ч удаа оролцоогүй. Бид мөнгө, гарц ярьж байхад шийдвэрлэх эрх мэдэлтнүүд оролцоогүй. Ажлын хэсэг төсөв, тоо гаргах гэж биш тодорхой асуудлыг шийдэх ёстой. Сангийн яам энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна.

Энэ бол монгол эрүүл мэнд, Үндэсний аюулгүй байдлын асуудал. Сангийн яам анхаарч, идэвхтэй ажиллаарай."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn