АН бүлэг гурилын импортын татварыг нэмэх нь буруу гэж үзлээ
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад импортоор оруулж ирэх улаан буудай, гурилын албан татварыг таван хувь байсныг 15 хувь болгох хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.
Банк, санхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед импо ртоор оруулж ирэх гурилын татварыг өсгөвөл иргэдийн гарт очих гурилын үнэд бодитойгоор нөлөөлж болох талтай юм.
Хэдийгээр үндэсний гурил үйлдвэрлэгч комданиуд 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой хэмээн мэдэгдсэн ч АН ын үзэж байгаагаар өнгөрсөн жилийн ургац хуралтаар бол хувь дотоодын хэрэгцээний 50 хувийг нь хангах боломжтой байгаа юм байна. Нөгөө талаараа өнгөрсөн жил 100 мянган тонн улаан буудайг импортын хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж ирсэн. Гэвч тухайн үед улаан буудайны үнэ өндөр байсан. Ийм замаар орж ирсэн улаан буудайг өнөөдөр борлуулахын тулд өнөөдөр импортоор оруулж ирж байгаа улаан буудайн татварыг нэмэх замаар буруу аргаар шийдэх гээд байна гэсэн эргэлзээ гишүүдийн дунд байгаа ажээ. Ийм учраас энэ асуудлыг эргэж сайн харах хэрэгтэй хэмээн бүлгийн гишүүд үзэн, 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна.
Бүрэн гүйцэд судлахгүйгээр шийдвэрлэвэл эргээд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа юм шиг хэрнээ бусад орж ирж байгаа тааламжтай нөхцөлөө үгүй болгоод дахиад зах зээл дээр жишиг үнэ бий болгох бололцоо бүрдүүлж, эх орны үйлдвэрийн гурилын үнийг өсгөж болзошгүй аюулуудыг зэрэгцүүлж үзэх ёстой хэмээн АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээллээ.