2009.04.22
Г.Батхүүгийн санаачилсан хуулийн төслийг дэмжлээ
Г.Батхүүгийн санаачилсан хуулийн төслийг дэмжлээ
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан “Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн санаа, үзэл баримтлалын хувьд нь засгийн газрын гишүүд дэмжсэн байна. Гэхдээ хуулийн төсөл боловсруулах шаардлагыг бүрэн хангаагүй байна хэмээн үзэн, төслийг засаж янзлах шаардлагтай хэмээн хууль санаачлагчид уламжлахаар болжээ.
Мөн Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөс албан татвар ногдуулах автомашины хөдөлгүүрийн цилиндрийн 3001 ба түүнээс дээш см, куб багтаамжийн ангиллыг нэмэх, түүнчлэн үйлдвэрлэгдсэнээс хойш 7 ба түүнээс дээш жил ашигласан автао машинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.