“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-тай хамтран ажиллана
2021.06.16

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-тай хамтран ажиллана

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах зорилготой “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ гарын үсэг зурлаа. 

        Санамж бичгийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болон бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, чадваржуулах сургалт зохион байгуулах, тэдний эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх юм. 

Цар тахлын хүнд хэцүү цаг үед  Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах нь нэн чухал юм. Иймд хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөж өгч, цаашид тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.