2021.06.21

Орхоны гүүрнээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил эхэллээ

"Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн /Орхоны гүүрнээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх/ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут гишүүн төслийг санаачлагчийн хувиар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой хамт ажлын явцтай танилцлаа.

  • "Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “MCPCgr” ХХК шалгарчээ. ТЭЗҮ-г энэ оны 12-р сарын нэгэнд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх гэрээтэй. Одоогоор хайгуулын ажил хийгдэж байна.
  • ТЭЗҮ боловсруулагдаж дууссанаар бид бүтээн байгуулалтын зардлыг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд иргэд 400 орчим км зорчиж буй. Тэгвэл Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар 100 орчим км товч болно. Энэ нь Эрдэнэт хот болон Булган, Хөвсгөл, Төв аймгийн иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал хөрөнгө оруулалт юм. Мөн Төв аймгийн Жаргалант сумын 2 багийг дайран өнгөрнө. Ингэснээр тухайн суурин газруудын бизнес эрхлэгчдэд өгөөжөө өгнө гэж үзэж буй.
  • "Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам төсөл" нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан ажил юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn