2021.06.22

Ц.Мөнх-Оргил: Хувь хүний нууцтай соёлыг бий болгож хуулиар хамгаалах ёстой

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хувь хүний нууцын тухай хууль Монголд огт хэрэгжээгүй хуулийн нэг. Манайд энэ талын соёл байхгүйтэй холбоотой.орчин үед хамгийн үнэ цэнэтэй зүйл бол мэдээлэл болчихлоо. Google, facebook яагаад үнэд ороод байна гэхээр хүний тухай мэдээлэл сайн хадгалж, маркетинг хийдэг компаниудад зарж ашиг олж байна. Хууль зүйн байнгын хороо УИХ-аар орж хэлэлцэгдэж байгаа хууль, шийдвэрүүд дээр хувь хүний эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хөдөлмөрийн тухай зүйлд 3 зүйл оруулсан. Хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудлыг тусгасан. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn