2021.06.23

Б.Саранчимэг гишүүн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй орон сууцны хорооллын барилгын ажил, явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойрогтоо ажиллаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй орон сууцны хорооллын барилгын ажил, явцтай Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр болон гүйцэтгэгч Моннис интернэшнл ХХК-ийн ер.захирал, холбогдох хүмүүстэй газар дээр нь ажиллалаа.

Иргэдийг сууцжуулах төслийн ажилд гол саад болж, барилгын ажлыг удаашруулж байгаа асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлт хийлгэхээр олгогдсон газрын голд давхцуулан өөр аж ахуй нэгжид байшин барих зөвшөөрлийг нийслэлээс олгосон, дахин төлөвлөлтийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн төлөвлөлтийн даалгаварт багтсан хотхонууд руу орох, гарах үндсэн замын трассыг дайруулан иргэд, ААН-үүд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаалсан газрыг чөлөөлөх зэрэг асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, саналаа солилцож, шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаар тохирлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn