2021.06.23

Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв” байгуулж байна

Энэ төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд  дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.