2021.07.02
Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа.
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа.