2021.07.06
Н.Наранбаатар: БНХАУ-ын Баяннуур аймагт консулын газар нээх шаардлагатай
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,07,06/-ны хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
АНУ-ын Чикаго хотод консулын газар байгуулахыг дэмжиж байна. 8000 гаруй Монголчууд ажиллаж, сурч, амьдардаг. Хөрөнгө төсвийн асуудал шийдэгдсэн бол дэмжиж байна. Гадаад хэргийн яаманд хэлж байсан. Байнгын хорооны хуралд бас хэлье. Өмнөговь аймгийн 11-р тойргийн онцлог бол уул уурхай, нүүрс баяжмал, тээвэр гээд энэ салбарын олон хүмүүс ажиллаж амьдардаг. БНХАУ-ын Баяннуур аймагт консулын газар нээх шаардлагатай гэж манай сонгогчид санал их ирүүлдэг, саналаа ГХЯ-нд тавих хэрэгтэй гэдэг. Үүнийг судалж өгөөрэй. Өмнөговь аймагт БНХАУ-ын иргэд бас олноороо амьдардаг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn