Хог тээврийн долоон автомашиныг хүлээн авлаа
2021.07.30

Хог тээврийн долоон автомашиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Хогоо ангилах хөдөлгөөн” аяны хүрээнд FOTON маркийн 25 автомашиныг дүүргүүдэд хүлээлгэн өглөө.

Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт долоон автомашиныг хуваарилсан байна. СХД-ийн хэмжээнд 2012 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй нь хог тээвэрлэлт хуваарийн дагуу явахад доголдол үүсэх нөхцөл бүрдээд байсан юм. Гэсэн хэдий ч бид нөөц бололцоогоо ашиглан хоггүй, цэвэр дүүрэг болохын төлөө ажиллаж иржээ. 

Бид 2021 оныг “Хоггүй, ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлэн ТЦҮ-ОНӨААТҮГ, ТҮТ-ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн Улаанбаатар шинэчлэл компаниудтайгаа хамтран ажиллаж байна. Хороо хоггүй байж дүүрэг цаашлаад Нийслэл цэвэр цэмцгэр ая тухтай орчныг бүрдүүлэх учиртай.

Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгааг Нийслэлийн удирдлагууд хэлж байв.