БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн ЕБС-ийн захирлуудтай уулзлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сургуулиудын удирдлагууд боловсролын багц хуулийн шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлэн, “Үдийн хоол” хөтөлбөр, сэтгэл зүйчдийг төрийн өмчийн сургуулиудад ажиллуулах болсныг сайшаан, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц олон саналуудыг дэвшүүллээ.
БШУ-ны сайд л.энх-амгалан 2021-2022 оны хичээлийн жил цар тахалын амаргүй үед эхэлж байгааг салбарын сайд онцлоод, танхим, цахим хосолсон сургалтыг үр дүнтэй явуулах туршлагаа улам батжуулах, Монгол хүүхдийг амьдрахуйд болон суралцахуйд бэлтгэж буй их үйлсэд нь амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22