Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ
2009.06.15

Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан яг одоо эхэлж байна. Түүгээр долоон асуудал хэлэлцэх аж. Эдгээрээс хамгийн гол асуудал нь Эх орны хишиг сангийн хуулийн төсөл юм байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн баталгааны тухай, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Үндэсний статистикийн системийг хөгжүүлэх гэрээний тухай, Үндэсний статистикийн хорооны бүрэлдэхүүн батлах, Үйлдвэрлэл, техник, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаан хаалттай болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.