Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн удирдлагуудын нэгдсэн уулзалт боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад төрийн болон төрийн бус өмчийн 30 гаруй сургуулийн төлөөллүүд оролцож 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл, Хичээлийн байрны засвар, шинэчлэлт, Багш, сурагчдын дархлаажуулалт, Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдалт, Сургуулийн орчны зам тээврийн аюулгүй байдал, Анги танхимын ариутгал, халдваргүйжүүлэлт, хэрэгцээт бодисын нөөц болон бусад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Дүүргийн хэмжээнд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 33 сургууль үйл ажиллагаа явуулах ба одоогийн байдлаар цахимаар 7737 элсэгч бүртгүүлсэн байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулиуд 5/9 зарчмаар хичээллэх ба эхний долоо хоногийн хичээл хуваарилалтаар 1639 бүлэгт 31231 сурагч танхимаар 1530 бүлэгт 29567 сурагч цахим хэлбэрээр хичээллэх юм.
Харин нийт багш ажилчдын 88.8 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдсан байна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирлуудтай гурвалсан “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ”-г өнөөдөр байгуулахаар боллоо.