Хөдөө орон нутгаас 74,523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана
2021.08.26

Хөдөө орон нутгаас 74,523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147,299 оюутан суралцана. Үүний дотор хөдөө орон нутгаас 74,523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана.

Мөн улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр бий. Найман дотуур байрыг нь чөлөөлсөн. Дотуур байруудад 11,359 оюутан амьдардаг. Энэ боломжийг бид урьдын адил хангана" гэв.