Албан бус салбарт ажиллагчдад зориулсан сургалтын гарын авлага боловсруулах Ажлын хэсгийн уулзалт боллоо
2021.09.10

Албан бус салбарт ажиллагчдад зориулсан сургалтын гарын авлага боловсруулах Ажлын хэсгийн уулзалт боллоо

МҮЭ-ийн холбооны хурлын танхимд МҮЭХ, ОУХБ-ын хамтарсан төслийн хүрээнд боловсруулж байгаа Албан бус салбарт ажиллагчдад зориулсан ҮЭ-ийн Модул сургалтын гарын авлага боловсруулах Ажлын хэсэг ээлжит уулзалтаа хийлээ.

Сургалтын гарын авлага боловсруулах багийг МҮЭХ-ны багш арга зүйчид ахлан ажлын албаны асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.

Эвлэлдэн нэгдэх эрх, ҮЭ-д зохион байгуулах, Хөдөлмөрлөх эрх, ХАБЭА, Эдийн засаг, гэрээ хэлэлцээр байгуулах, Бизнес эрхлэх боломж болон ҮЭ-ийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах гэсэн үндсэн зургаан сэдвээр албан бус салбарт ажиллагчид, ҮЭ-ийн гишүүд, сонгуульт идэвхтнүүдэд гэсэн 2 төрөл бүхий сургалтын модулыг боловсруулан гаргаж байгаа бөгөөд модуль тус бүрээр аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны албан бус салбарынханд 6 удаагийн туршилтын сургалтыг цахимаар хийжээ. 

Цаашид туршилтын сургалтуудыг 4 цагийн хөтөлбөрөөр аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодтой хамтран танхимаар үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Өнөөдрийн уулзалтаар хэсгийн ахлагч нар модуль сургалтын агуулгыг эцсийн байдлаар хэлэлцэж, удиртгал 7 дахь модулыг нэмэх, туршилтын сургалтуудаас гарсан саналыг нэгтгэн гарын авлагыг нэгдсэн загвараар боловсруулахаар тогтлоо.