Сайд Х.Баттулгын саналыг хэлэлцүүлнэ
2011.12.01

Сайд Х.Баттулгын саналыг хэлэлцүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 17.30 цагт зарлаад байгаа бөгөөд түүгээр Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ үеэр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын дээрх хуульд санал болгосон архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах асуудлыг хэлэлцүүлж, гишүүдээр санал хураалгах юм байна. Ажлын хэсэгт сайд дээрх саналыг оруулахад дахин хэлэлцэж санал хураах шаардлагагүй шууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах нь зүйтэй юм хэмээн үзжээ. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээгүй учраас төсөл санаачлагчдын хувьд түүнийгээ дахин ажлын хэсэг рүү оруулахаас аргагүйд хүрээд байв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хэдхэн минутын дараа хэр үнэн зөв шударга шийдвэр гаргахаа ард түмэндээ харуулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.