“Нэг тонн нүүрс тутамдаа нэг мод тарина” гэж ЭТТ мэдэгдлээ
2021.09.29

“Нэг тонн нүүрс тутамдаа нэг мод тарина” гэж ЭТТ мэдэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцсон. Тэрээр НҮБ-ын индэр дээрээс “2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ.

Тэгвэл түүний мэдэгдлийг Эрдэнэс Тавантолгой ХК ажил болгохоор, “тонн нүүрс тутамд 1 мод тарихаар болжээ.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,“ЭТТ ХК тонн нүүрс тутамд 1 мод тарих зорилтыг “”А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөр 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод таригдаж, ногоон зурвас бүхий газрууд бий болж, цөлжилтийг багасгах зорилт биелэгдэнэ.” гэж мэдэгдлээ.