Хувиараа тээвэр эрхлэгчид сургалтад хамрагдав
2021.09.30

Хувиараа тээвэр эрхлэгчид сургалтад хамрагдав

МҮЭ-ийн холбоо ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж буй албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ҮЭ-үүдээс үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд цуврал үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Албан бус ажиллагчдад зориулсан гарын авлага бэлтгэх туршилтын сургалтад Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны албан бус салбарт ажиллагчдын төлөөлөл буюу Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны 15 хүн хамрагдав.

Хэрхэн эвлэлдэн нэгдэх, ҮЭ-тэй болох талаар МҮЭ-ийн холбооны Багш арга зүйч Ш.Буянаа, ҮЭБЗБГ-ын мэргэжилтэн М.Баярмаа нар мэдээлэл өгч бүх гишүүдийн хурлыг хэрхэн хийх, ҮЭ-ийн хороо байгуулах талаар дүрд тоглон, хэсгээр ажиллалаа.
Хөдөлмөрлөх болон эдийн засгийн эрхээ хамтын гэрээ, хэлэлцээрээр байгуулах замаар хамгаалах, хэлэлцээр хэрхэн талаар МҮЭХ-ны Багш арга зүйч Н.Аюуш мэдээлэл өгсний дараа өмнө тодорхойлсон тулгамдсан асуудлаас сонгон хэлэлцээ хийх дасгал ажил хийснээр сургалт өндөрлөлөө.