Зүүн өмнөд азийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний 16 дах уулзалт 9 дүгээр сарын 28, 29-ны өдөр боллоо
2021.10.04

Зүүн өмнөд азийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний 16 дах уулзалт 9 дүгээр сарын 28, 29-ны өдөр боллоо

Уг олон улсын хурлыг Японы Шударга худалдааны хороо, Сингапурын өрсөлдөөн ба Хэрэглэгчийн байгууллага, Азийн хөгжлийн банкны институт хамтран зохион байгуулж Сингапур, Тайланд, Вьетнам, БНСУ, Хонг Конг, Шинэ Зеланд, Филлипин, Индонез, Малайз, Монгол улсын өрсөлдөөний байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Хэлэлцүүлэгт дурдагдсан гол агуулгаас хүргэвэл

  • Индонез улсын өрсөлдөөний байгууллага: - " Цахим эдийн засгийг өсгөх бодлогыг хэрэгжүүлж, цахим платформууд шинэ зах зээл болон хөгжиж байгаа тухай, мөн цахим платформ дээрх өрсөлдөөнийг зохицуулах хууль, эрх зүйг сайжруулах шаардлагатай байна.
  • Япон улсын шударга худалдааны комисс: - "Үнэ нэмэхгүй байх гарын авлагыг гаргасан. Хэрэглэгчийг хамгаалах тал дээр түлхүү ажилласан.
  • БНСУ-ын шударга худалдааны комисс: - Давамгай байдлаа урвуулан ашиглах эсэх дээрх хяналтыг онлайн зах зээл дээр тавьж байна. Онлайн зах зээл дээрх хуулийн зөрчлүүд дээр захиргааны торгууль ногдуулдаг. Тухайлбал энэ жил 26,7 тэрбум вон торгууль ногдуулсан. Хуулийг улам чангаруулах шаардлагатай гэж харж байна.
  • Малайз улсын өрсөлдөөний хороо: - Цар тахлын үед эдийн засгаас шалтгаалан өрсөлдөгч компаниа худалдан авах нь элбэгшсэн. Хуулийн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн ба компаниудын нэгдэн нийлж монополь компанийг бий болгох дээр хяналт тавьж байна.
  • Сингапурын өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага: - Зөрчлийн үеэр авах торгуулийн арга хэмжээ хэвээр боловч хуулийн өөрчлөлт хийж торгуулийн хэмжээг бууруулахад чиглэсэн бодлогыг Засгийн газраас барьж ажилласан. Өрсөлдөөний байгууллага хувьд цахим эдийн засаг руу чиглэсэн бодлогыг гаргаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn