2021.10.04

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцсон бөгөөд зарим байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд мод тарин, хөтөлбөрт нэгдсэн юм.