Нийслэлийн шилдэг багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
2021.10.06

Нийслэлийн шилдэг багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм.

Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn