“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сургалтыг зохион байгууллаа
2021.10.18

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сургалтыг зохион байгууллаа

МҮЭ-ийн холбоо, Төв аймгийн ҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдэвт сургалтыг зохион байгуулж тус сургалтанд сумдын ҮЭ-ийн холбооны дарга нар, анхан шатны ҮЭ-ийн хороодын идэвхтэн сонгуультан, гишүүд /59/, аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, зарим байгууллагын эрх зүйн мэргэжилтэн /44/ нийт 103 хүн хамрагдлаа.

Сургалтанд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын нийтлэг үндэслэл, шинээр туссан заалтууд, ҮЭ-ийн зүгээс анхаарах асуудлаар МҮЭХ-ны - Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт, хөдөлмөрлөх эрхийн маргаан сэдвээр МҮЭХ-ны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг, Хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл, ажил амралтын цаг, цалин хөлс сэдвээр ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн удирдлага, хөдөлмөрийн хяналт сэдвээр Хөдөлмөрийн эрх зүй судлаач Ц.Батнасан нар хичээл оролцогчдын асуултад хариуллаа.

Оролцогчдын зүгээс хууль хүчин төгөлдөр болохтой холбоотой аймаг, орон нутагт шинээр бий болох бүтэц, малчдын болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн гэрээнд зөвлөгөө өгөх, бүртгэх болон ажлын цаг, цалин хөлстэй холбоотой орсон өөрчлөлтийн талаар түлхүү асуулт асууж байлаа.

Төв аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар нийгмийн зөвшлийн талуудаа хамруулсан сургалтыг зохион байгуулсандаа талархаж буйгаа илэрхийлээд, шинэ хуулийн дагуу аймаг, сумдын хэлэлцээр, байгууллагы хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхаарна, ялангуяа төсөв төлөвлөгөө батлагдахаас өмнө анхаарах олон асуудал байгааг мэдэж авсан ач холбогдолтой сургалт боллоо гэлээ.