2021.10.19
Хоёр, гурван настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна
Коронавирусийн халдвараас шатгаалан хоёр, гурван настнууд цэцэрлэггүй, гэртээ байгаа.
Тэднийг ойрын хугацаанд буюу 11 дүгээр сарын 01-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж буйг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлж байна. Тэрбээр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ
-Есдүгээр сарын нэгэнд хичээл эхэлснээс хойш халдвар авсан хүүхдийн тоо өсөөгүй. Нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхдүүд байсан бол одоо 18 хувь болж, буурсан байна. Дээр нь 0-11 насны хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулж байна. Хоёр, гурван настай хүүхдүүдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдсан байна. Тиймээс ЭМЯ, БШУЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэсэн үндэслэл гарвал 11 дугаар сарын 01-нээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэдгийг хэллээ.
Улсын хэмжээнд хоёр настай 42 000 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байна. Тэдний 10 000 нь цэцэрлэгтээ тасралтгүй явдаг тооцоо байдаг аж.
Б.Хэрлэн