Гэр цэцэрлэг гардуулан өглөө
2021.09.30

Гэр цэцэрлэг гардуулан өглөө

Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олноос УИХ-ийн гишүүн Л.Мөнхбаатарт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс гэр цэцэрлэгтэй болох хүсэлтийг тавиад байсан юм.

Энэ дагуу Л.Мөнхбаатар гишүүний зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүсэлтийг уламжилж шинэ гэр цэцэрлэг олгосныг төрөлх сумынхаа Хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд гардуулан өглөө.

Нийт 2 гэр бүхий нэг багц цэцэрлэг нь нарны цахилгаан эрчим хүч хуримтлуулагч самбар, хөлдөөгч, хүүхдийн тоглоом, био нойл, иж бүрэн хүүхдийн унтлагын хэрэгсэл, багшийн хэрэглэгдэхүүн, хүүхдийн сандал, ширээ зэргээс бүрдэх бөгөөд алслагдсан багийн малчдын хүүхдүүд тус явуулын цэцэрлэгт хамрагдах юм.