Ч.Лодойдамбын нэрэмжит 2 дугаар сургууль Орос хэлний төвтэй боллоо
"Баруун бүсийн орос хэлний мэдлэг чадварыг сорих, орос хэлний багш нарын туршлага солилцох арга хэмжээ"-ний Мэдлэг сорих уралдаан, соёлын арга хэмжээний нээлт Говь-Алтай аймгийн хоёрдугаар сургууль дээр зохион байгуулагдаж УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, ИТХ-ын дарга Д. Даваадорж, баруун таван аймгийн орос хэлний багш нар оролцлоо.
Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль нь баруун бүстээ анхлан Орос хэлний төвийг байгуулж, нээлтээ хийсэн нь зочдын талархлыг хүртсэн юм. Баруун таван аймгийн багш, сурагчдын мэдлэг сорих уралдаан, орос дуу, шүлгийн уралдааны шагналыг 9 дүгээр сарын 28-ны өдөр АДБА чуулгад гардуулан өгнө хэмээн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
2024.06.12
2024.05.30
2024.05.29