2021.10.25

ЭЕШ-нд сурагчдаа амжилттай бэлдсэн шилдэг 20 багшийг гадаадад туршлага судлуулна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хамтаар Ховд аймгийнхаа боловсролын салбарынхантай уулзаж, мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Ховд аймгийн ЕБС-иудын хувьд өнгөрсөн жил ЭЕШ-нд улсдаа эхний 5 байранд орохын төлөө багш, сурагч, эцэг эхчүүд хамтдаа хичээн ажиллаж, суралцахыг уриалан багагүй ажил хийгдсэний үр дүнд энэ жил Ховд аймгийн сурагчид дундаж үнэлгээгээрээ улсдаа эхний 6-р байранд орж чадсан амжилт гаргалаа.

Багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгаа, ажиллах орчинг сайжруулах чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг хэлж байна. Мөн боловсон хүчнийхээ ур чадварыг нэмэгдүүлэх, сургах, хөгжүүлэх чиглэлд тогтмол анхаарч байх хэрэгтэйг санууллаа. Ирэх жилээс Ховд аймагт Багшийн хөгжлийн ордон баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага судлах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn