ОУХБ-ын мэргэжилтнүүдтэй санал солилцов
2021.10.29

ОУХБ-ын мэргэжилтнүүдтэй санал солилцов

НҮБ-аас 2023-2027 онд Монгол улсад хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах Алсын хараа болон стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох дээд хэмжээний уулзалт 2021 оны 11 дүгээр сарын 02-04-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ОУХБ-ын мэргэжилтнүүдтэй цахим уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулахад нийгмийн түншлэгч талын хувьд МҮЭ-ийн холбооноос тусгуулах асуудлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтанд МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн газрын дарга Ц.Отгонтунгалаг, ҮЭ-ийн хөгжлийн бодлогын газрын дарга Г. Төмөрбат, ГХОНХХ-ийн дарга Э.Амарсанаа, ОУХБ-ын зохицуулагч П. Болормаа, А.Лхагвадэмбэрэл, ОУХБ-ын Хөдөлмөрчдийн үйл ажиллагааны товчооны ахлах мэргэжилтэн Юүки Оцужи, ОУХБ-ын мэргэжилтэн Ён Мо нар оролцлоо.