Монгол хэл, бичгийн чадварыг сайжруулах зорилготой цахим сургалт зохион байгууллаа
УИХ-ын Ц.Ундрам 2021 оны 03 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эмэгтэй Тэргүүлэгч, төлөөлөгчидтэй “Эмэгтэйчүүд хамтдаа” цахим хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Тус хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч, Тамгын газрын ажилчдад Хууль тогтоох үйл ажиллагааны талаар болон Монгол хэл, бичгийн чадварыг сайжруулах зорилготой цахим сургалтыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын алба, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Их Сургуулийн багш нартай хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Сургалтад урилгаар МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс, багш доктор Ж.Ганбаатар, багш Б.Энхсувд, багш Г.Баттогтох, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг нар илтгэл тавилаа.
Цаашид бид Монгол хэлний тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд Төрийн албан хаагч, олон нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулан онцгой анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Эх бичгээ сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг төдийгүй дэлхийн бичиг соёлын өв санг баяжуулахад Монголчууд бидний хүлээж байгаа эрхэм үүрэг юм.
Сургалтад идэвхтэй оролцсон нийт ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчдөд Ч.Ундрам гишүүн талархал илэрхийлээд, хамтран зохион байгуулсан МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нартаа болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг нарт баярласан талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.