2021.11.02
Сайн зан чанараараа гэрэлтье
Үндэсний өгөх өдөртэй холбогдуулан С.Одонтуяа гишүүн дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр,
Жил бүрийн 11 сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР болгон тэмдэглэсээр 11 дэх жилдээ болж байна. Миний бие Үндэсний өгөх өдрийн хүрээнд 2015 онд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тархины саажилттай хүүхдүүдтэй хамтран "Энэ бол би" үзэсгэлэн зохион байгуулан саажилттай хүүхдүүдэд туслах зорилгоор өөрийн олон үндэстний хүүхэлдэйн цуглуулгаараа оролцож байснаа эргэн дурсахад таатай байна.
Үзэсгэлэнд тархины саажилттай хүүхдүүдийн сонирхлоороо цуглуулсан түлхүүрийн оосор, автомашины загварын цуглуулга, хөл болон амаараа зурсан зураг, шүлгийн уран бүтээлүүд тавигдаж байлаа.Үндэсний өгөх өдөр нь хамгийн анх 2010 онд хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулагдаж амжилттай хэрэгжсэн байдаг. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охин бүрэн эдгэрсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn