2021.11.09
Асуудал тулгарсан хүүхдүүдэд туслах эхний хүмүүс нь тухайн сургууль, үйлчилгээний төвийн нийгмийн ажилтангууд юм
Х.Булгантуяа гишүүн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв болон асрамжийн төвийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалтыг 11 дүгээр сарын 5,6 -ны өдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв, Азийн сантай хамтран зохион байгууллаа.
Цар тахлын үед урт хугацаагаар хичээл сургууль завсардах, ангийн найзууд, үе тэнгийнхэн, багш нараасаа хол байх нь хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Асуудал тулгарсан хүүхдүүдэд туслах эхний хүмүүс нь тухайн сургууль, үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, халамжийн ажилтнууд юм. Эдгээр ажилтнууд маань хүүхдийн сэтгэл зүй ямар байгаа, ямар тусламж үйлчилгээг эхний шатанд авч хэрэгжүүлэхийг мэддэг байх нь маш чухал.
Тиймээс багш, нийгмийн ажилтнуудынхаа ирүүлсэн саналыг үндэслэн тэдний мэдлэг мэдээлэл, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn