С.Бямбацогт: 2022 онд Шинэ Ховдыг цогцлоох 48 төсөл хэрэгжинэ
2021.11.12

С.Бямбацогт: 2022 онд Шинэ Ховдыг цогцлоох 48 төсөл хэрэгжинэ

Улсын төсөв батлагдлаа. Улсын төсвийн хөрөнгөөр Ховд аймагт 48 төсөл хэрэгжихээр боллоо. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар улсын төсөвт нийт 211.8 тэрбум /шинээр 146,4 тэрбум, шилжих 65.4 тэрбум/ төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтыг батлууллаа.

Үүнээс 2022 онд 89 тэрбум /шинээр 61,4 тэрбум, шилжих 27.5 тэрбум/ төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж.

ТУХАЙЛБАЛ:

Шинэ Ховд үйлдвэр технологийн парк

Олон улсын угсаатны театр

Багшийн хөгжлийн төв

Кино театр

Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ – “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамж

ГИХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасгийн барилга

Малчид, орон нутгийн хөгжлийг дэмжих – “Шинэ хөдөө” төсөл

Чандмань сумын 56.9 км автозам

Цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл, дэд станц барих, гэр хорооллын ухаалаг тоолуур

Сумдын услалтын систем

Малчны хороололд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг сургууль, дотуур байр, цэцэрлэг, халуун усны барилгууд, сумдыг авто замаар холбох, иргэдэд үйлчлэх төвүүдийн ажил хийгдэнэ.

Мөн Монгол улс, баруун бүсийн ирээдүйн хөгжлийн ЗҮТГҮҮР болсон

- “Эрдэнэбүрэнгийн УЦС”,

- Цементийн үйлдвэр,

- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр,

- Эрдэнэбүрэн, Ховд сумдын авто зам зэрэг олон томоохон бүтээн байгуулалтууд 2022 онд хийгдэнэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол Улсыг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ардын намын ард түмэндээ амласан амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЗТ-ийн сайд Л.Халтар нарт талархсанаа илэрхийлье.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбоотойгоор их засварын ажлуудыг аймаг бүрэн хариуцан шийдвэрлэдэг болсон тул улсын төсөвт шинээр барих хөрөнгө оруулалтуудыг тусгууллаа.

Улсын төсөвт мөнгийг нь гишүүд хөөцөлдөж байж суулгасан ажил нэр бүрийг төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай, үр дүнтэй хийгдэхэд аймаг, орон нутагт ажил хариуцсан хүн бүр хууль зөрчиж хувийн ашиг сонирхолд авталгүй нутаг орон, олон түмнээ гэсэн өөриймсөг сэтгэлээр анхаарал тавьж ажиллахыг хүсье гэжээ.